Wednesday, August 8, 2012

About Me (Deutsch)

Dashdondog Badam
Website: www / badam.nl /
E-mail: badam_art@yahoo.com
Telefon: 976-99262498
Ausbildung:
1981. Hochschule für Bildende Künste. Ulaanbaatar, Mongolei 1997. Fine Arts Institute. Ulaanbaatar, Mongolei.
1997. Arts Institute. Ulaanbaatar Mongolei
Berufserfahrung
1981-1989 Artist UMA Ulaanbaatar
1989 Freier Mitarbeiter der UMA

Tuesday, June 5, 2012

Gallery



Миний тухай

Дашдондогийн Бадам

1960- Улаанбаатар хотод
Төгссөн сургууль:
-1981 Дүрслэх урлагийн дунд сургуулийн Монгол зургийн анги
-1997 Дүрслэх урлагийн дээд сургууль Монгол зургийн анги
-Ленинградын академийн уран зургийн ангийг төгссөн С.Дондог, МУБИС-ийн зургийн ангийг төгссөн Чинтогтох зэрэг багш нарын урланд хичээллэсэн.

Ажилласан туршлага:
1981- Монголын Урчуудын Эвлэлийн хорооны Мономентал чимэглэлийн үйлдвэрт Монгол зургийн тасагт Монгол зургийн зураач
1985 онд МУЭХ-нд гишүүнээр элссэн.
1993 онд Дизайн урлагийн дээд сургуульд Монгол зургийн гэрээт багшаар ажилласан.
1989 оноос УЭХ-ны бие даасан уран бүтээлч.

Авсан шагнал:
2001- МУЭХ-ны тэргүүний ажилтан цол тэмдэг
2002- Монгол улсын Хөдөлмөрийн хүндэт медаль
2006- Урчуудын Эвлэлийн Хорооны шагнал
2006- Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн үзэсгэлэнд “Тэнгэрийн зарлиг” зургаар гуравдугаар байрын шагнал
2010- Урчуудын Эвлэлийн Хорооноос зохион байгуулдаг уламжлалт “Намар-2010” үзэсгэлэнд “Цагаан суваргын зун” зургаар уран бүтээлийн тэргүүн байрын шагнал
2013-Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан

Оролцсон үзэсгэлэнгүүд
1981 оноос Урчуудын Эвлэлийн хорооноос зохион байгуулагдсан үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож ирсэн.
1987 “Агсал” уран бүтээл
1991 ОХУ-ын Халимаг /Калмик/, Курган мужид бие даасан үзэсгэлэн гаргасан.
1993 Францын Лилль /Lilli/ хотод бие даасан “Монгол зураг” үзэсгэлэн
1993 Японы Токио хотод Монгол зургийн бие даасан үзэсгэлэн
1996 Францын Лилль /Lilli/ хотод Рубрук хотод /Roubrouk/ “Монгол зураг” үзэсгэлэн
2000 Төв аймгийн Зуунмод хотын ….. жилийн ойд зориулсан хамтарсан үзэсгэлэн зохион байгуулсан
2001 Голланд улсын Меерло /Meerlo/ Монгол зургийн “Ийм байсан, ийм ч байх болно” үзэсгэлэн зохион байгуулсан
2002 Голландын Ротердам /Rotterdam/ Монгол зургаар
2002 Монголын эмэгтэй уран бүтээлчдийн “Нийгэм ба эмэгтэйчүүд” хамтарсан үзэсгэлэн
2002 Голландын Шхорл /Schoorl/
2004 Монголд “Хөх тэнгэрийн орноор” хамтарсан үзэсгэлэн
2004 Монголд Монголын Эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн
2005 Монгол-Солонгосын хамтарсан “Чижү” /Jeju/  үзэсгэлэн
2005 Голландын Энххаузин /Enkhuizen-Drommendaris” Монгол зургийн үзэсгэлэн
2006 Монголд “Эртний сайхан” бие даасан үзэсгэлэн
2006 Голландын “Кафе Элдерс”-т Монгол зургийн үзэсгэлэн
2006 Хятадын Чан Чун /Chang Chun/ хотод Олон улсын үзэсгэлэнд
2007 Монголд “Алтан намар” хамтарсан үзэсгэлэн
2007 Энэтхэгийн Дармасалад “Далай ламын 73 насны баярт зориулсан Монгол туургатны наадамд хамтарсан үзэсгэлэн
2008 Улаанбаатарт “Хөх тэнгэрийн орон”-оор үзэсгэлэн
2008 Солонгосын Хапчон мужид хамтарсан үзэсгэлэн
2008 Монголд “Нюд” хамтарсан үзэсгэлэнд
2009 Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан хамтарсан үзэсгэлэнд
2009 МУЭХ-ны “Хавар” үзэсгэлэнд
2010-Солонгосын Moran музейд “Монголын нэг өдөр” хамтарсан үзэсгэлэн
2010 УЭХ-ны “Намар-2010” үзэсгэлэнд
2011 Монголын эмэгтэй зураачдын хамтарсан үзэсгэлэн зэрэг дотоод гадаадын 50 гаруй үзэсгэлэнд оролцсон.
2012 Нидерландад хамтарсан үзэсгэлэн гаргасан
2012 Германы Берлин Баку галерейд бие даасан үзэсгэлэн


Дотоод, гадаадын Галерей, музейд хадгалагдаж байгаа бүтээл:
-МУЭХ-ны Орчин үеийн уран зургийн галерейд “Агсал”, “Тэнгэрийн зарлиг” бүтээлүүд
-Оросын Курган хотын музейд “Орхоны хүрхрээ”, “Адуучин”
-Оросын Халимагт “Говийн айл”,
-Голландын “Эвагийн алим” галерейд 20 зураг
-Францын Парис хотын ………………….. галерейд 15 зураг
-Санкт-Петербургийн Эрмитажид “Цагаан суваргын зун” бүтээл
-Солонгосын Муран /Moran/ музейд “Дүүрэн сартай шөнө” бүтээл
-Монголын “Элбэг” арт галерейд “Миний сайхан Алтай”, Нүүдэл

Оролцсон ажил, төсөл хөтөлбөр:
2002 Ерөнхий боловсролын сургуулийн 4, 5-р ангид үзэх Дүрслэх урлагийн номын зураг
2001 Зохиолч Ц.Түмэнбаярын “Өндгөн чулууны домог” номын хавтас, чимэг зураг
2008 “Нар хурайлсан хийморь” номын хавтасны зураг
2010 “Цагаан сүүний домог” номын хавтас, чимэг зураг
2011 Оросын монголч эрдэмтэн П.М.Петровагийн “Нүүдэлчний уран зохиолыг шинжлэхүй” номын хавтас, чимэг зураг


Д.Бадамын Санкт-Петербургийн Эрмитажад хадгалагдаж байгаа “Цагаан суваргын зун” бүтээлийн тухай

Цагаан суварга бол Дундговь аймгийн Өлзийт сумын төв Рашаантаас баруун урагш 85 км-т баруунтаагаас тухайлбал Онхын улаан тойром хавиас харахад зүүн урд хөшиглөн дүнхийсэн том цаган зоо харагддаг.
Хэдэн сая живаа жилийн нар хур, салхи шуурга ус бороо бас бус нөлөөнөөс эвдэрсэн мөргөцөг үүссэн байдаг. Ёроол нь харанхуйлсан өндөр шавар баганууд, тэдгээрийн завсрын ангал, хонгил ямар нэгэн амьтны ам лугаа адил хүнхийж харагддаг. 1920 оны үед Монголчууд зугтсан гамингуудыг замчилах нэрээр тийш нь аваачиж 90 градусын эгц мөргөцөг рүү унагаж хөнөөж байсан. Энд Эльбрус эртний үлэг гүрвэлийн яс, өндөг олж байсан. Одоо тэр дурсгалаас мэр сэр байдаг.
Цагаан суварга үзэсгэлэнт сайхан тогтоцтойгоос гадна үржил шимтэй бэлчээр учраас тэмээний таатай нутаг юм. Иймд зураач энэхүү байгалийн үзэсгэлэнт болон палентлогийн дурсгалт энэ газарт орчин үеийн нүүдэлчин монголчууд мал сүргээ хариулан, орчин үеийн техникийг нэвтрүүлж Монгол амар амгалан амьдарч байгааг харуулсан юм.
Ертөнцийн өөрчлөлтөд өртсөн ч байгалийн унаган төрхөөрөө өнөөгийн бузар буртагт идэгдээгүй орчлонгийн хамгийн цэвэр ариун дагшин газар нутаг дахь монголчуудын амьдралыг үзүүлэхийг хүссэн.

Зургийн техник:

Судалгаа хийсний үндсэн дээр 2010 онд зурсан. Зотон дээр темпр гуаш, акрилкаар зурсан, Монгол зургийн уламжлалт аргаар /Шаравын сургууль/


Холбоо барих:

badam_art@yahoo.com












Monday, June 4, 2012

About Me

Dashdondog Badam
Web site: www/badam.nl/
Phone: 976-99262498
Education:
1981. College of Fine Arts. Ulaanbaatar, Mongolia 1997. Fine Arts Institute. Ulaanbaatar, Mongolia.
1997.  Arts Institute. Ulaanbaatar Mongolia